Нийтийн тээврийн гурван чиглэлд өнөөдрөөс шөнийн автобус явж эхэлнэ.
Тодруулбал,
ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай гэсэн маршрут байх юм. Уг автобус 22:00-02:00 цагийн хооронд явах бөгөөд нэг чиглэлд 2-3 автобус үйлчлэхээр зохицуулжээ.
Нийслэл хотод хэрэглэгчдийн хүсэлтээр анх 2013 оноос шөнийн автобус явж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн жил зургаан чиглэлд 22:00-05:00 цаг хүртэл шөнийн тээвэр иргэдэд үйлчилж байв.
Түүнчлэн урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэдийн зуслан чиглэлд зорчих хөдөлгөөн ихэссэн. Тиймээс зуслангийн чиглэлийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлэв. Энэ жилийн хувьд Нийтийн тээврийн бодлогын газрын А/77 дугаар тушаалын дагуу зуслангийн гурван чиглэлд автобус явах аж.
Тодруулбал,
ЗҮ:1 Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай
ЗҮ:2 Гоодой-Сүхбаатарын талбай
ЗҮ:3 Баянбулаг-Сүхбаатарын талбай гэсэн марштураар автобус зорчигчдод үйлчилнэ.
Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар, 1030 тээврийн хэрэгсэл зорчигчдод үйлчилж байна.