Зайсангийн хуучин гүүрийн урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр шөнийн 00:00 цагаас эхлэх хааж байна.
Уг гүүрийг 18 хоногийн хугацаанд хэсэгчлэн хаахдаа бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийн энэ сарын 30-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд хуучин, шинэ гүүрний хөдөлгөөнийг хаахгүй юм. Албаны хүмүүсийн хэлснээр Зайсан орчмын оршин суугчдын хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбохоор энэ сарын 8-наас өнөөдрийг хүртэл шөнийн цагаар шинэ гүүрний хэсэг болох баруун хэсгийн шугам холболтын ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Харин өнөөдрөөс хуучин гүүрнээс урагш уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг 20 метр орчим хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулахаар болсон байна. Ингэхдээ замын хөдөлгөөнийг сөрөг хөдөлгөөнөөр зорчуулах бөгөөд хоёр гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжлэх аж.
Ташрамд сонирхуулахад, Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаар болсон. Энэ хүрээнд Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, хоёр эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчилнэ. Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.