“Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 23 дахь гараа буюу Катарын Гран-прид “Ред Булл” багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүллээ.
Хоёрдугаар байрыг “Феррари” багийн монако нисгэгч Шарль Леклер, гуравдугаар байрыг Австралийн уралдаанч, “Макларен” багийн Оскар Пиастри эзэлжээ. Хятадын нисгэгч Жоу Гуаню наймдугаар байрт орж, “Кик Заубер” багт энэ улирлын эхний оноог (4 оноо) авчирлаа.
Энэ оны 23 дахь гарааны дараах байдлаар М.Ферстаппен 429 оноогоор ДАШТ-д тэргүүлж байгаа бол түүний араас “Макларен” багийн британи нисгэгч Ландо Норрис /348 оноо/, Ш.Леклер /341/ нар удаалж байна. Харин багийн чансаагаар Макларен” /640/ тэргүүлж байгаа бол “Феррари” /619/ “Ред Булл” /581/ багууд хоёр, гуравдугаарт бичигдэж байна.
“Формула-1” -ийн сүүлчийн гараа 12 дугаар сарын 6-8 өдрүүдэд Абу-Дабид болно.