Сүүлийн үеийн судалгаагаар, цусны даралт өндөр хүмүүс парацетамол тогтмол ашиглавал зүрхний шигдээс болон төрөл бүрийн зүрхний өвчлөлтэй болох магадлал өндөр болохыг тогтоожээ. Тиймээс судлаачид архаг өвдөлтийг эмчлэхэд хамгийн бага тунгаар богино хугацаанд ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. Харин архаг бус, түр зуурын өвдөлт, ханиадны үед тогтмол хэрэглэхгүй, уламжлалт аргаар эмчлэхийг зөвлөжээ.
Парацетамол олон жилийн турш аюулгүй төрлийн эмд ордог байсан. Гэвч цусны даралтад үзүүлэх нөлөө нь ибупрофен зэрэг стероид бус үрэвслийн эсрэг эмүүдтэй төстэй болохыг судалгааны үр дүн харуулсан байна. Эдгээр нь цусны даралт болон зүрхний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Судлаачид “Цусны даралт зүрхний аливаа өвчлөлийг 20 хувиар нэмэгдүүлдэг байх талтай” гэж үзжээ. Судалгааны үр дүнд парацетамолыг урт хугацааны жор болгохдоо, ялангуяа өвчтэй, эсвэл зүрхний өвчин, цус харвах эрсдэлтэй өвчтөнүүдэд олгохгүй, хянах шаардлагатай гэж зөвлөсөн байна.
Эдинбургийн их сургуулийн Эмнэлзүйн фармакологийн хувийн дарга, профессор Жеймс Диар хэлэхдээ “Энэ судалгаа нь дэлхийн хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг эм болох парацетамол нь зүрхний шигдээс, цус харвалт үүсгэх хамгийн чухал эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд цусны даралтыг нэмэгдүүлдэг болохыг тодорхой харуулж байна” гэв. Тэрбээр “Товчхондоо, бид хоёр долоо хоног парацетамол эмчилгээ хийснээр цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн цусны даралтыг нэмэгдүүлдэг болохыг олж тогтоосон” гэж нэмж хэлжээ.