Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Эргэн сануулбал, өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ‘Шинэ сэргэлтийн бодлого’-ын Боомтын сэргэлтийн хүрээнд ‘Цагааннуур’ чөлөөт бүсийг 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гарсан.
Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэж, Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй холбогдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар болсон юм.
Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.