Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм тус дүүргийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн үед хэрэглэх тэргэнцэр хандивлалаа.
Тус сүм нь Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд үйл ажиллагаагаа явуулдаг ба 2004 оноос хойш дүүрэгтээ олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хамтран ажиллаж байгаа юм байна. СХД бол Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг учраас эмнэлгийн ачаалал ихтэй, нэг эмчид ногдох ачаалал өндөртэй дүүрэг билээ.