Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусч, бяцхан сурагчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Тус цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны жилийн эцэст байгуулсан бөгөөд тун удахгүй хамрах хүрээний хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ.
Цэцэрлэгийн орчинг олон улсын стандартад нийцсэн тоглоомын талбай, тоног төхөөрөмжөөр тохижуулаад байна. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор тус хорооны цэцэрлэгийн насны багачууд өөрийн гэртээ ойр, тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо.