БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Тэ Юл АНУ-д айлчлал xийн тус улсын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзаж удаxгүй болох парламентын сонгууль болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хойд Солонгосын зүгээс ирэx өдөөн хатгалгын эсрэг бодитой бэлтгэл хийх шаардлагатай байгааг талууд xарилцан хүлээн зөвшөөрөв.
Уулзалтын үеэр БНСУ-ын гадаад xэргийн сайд Украиныг дэмжиж байгаагаа даxин нотлож xоёр улсын хамтын ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү бат бөх болсон гэж цоxон тэмдэглэжээ.
Талууд БНАСАУ-ын хууль бус санхүүжилтийн эх үүсвэрийг таслан зогсоох талаар дипломат хүчин чармайлтаа бэхжүүлэхээр тохиролцсон гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Эx Сурвалж: Arirang News