Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Б.Бямбадорж томилогдож, үүрэгт ажлаа өнөөдөр (2021.02.08) хүлээн авлаа.
Тэрбээр хүний их эмч, эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй, төрийн захиргааны менежмент болон удирдахуйн ухааны магистр, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой.
Б.Бямбадорж нь нэгдүгээр эмнэлгийн дагаар ажиллахаас гадна Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан удаатай. Түүнийг эмнэлгийн салбараас төрсөн “тэрбумтан” гэж салбарынх нь зарим хүн ярьдаг. Хувьдаа эмнэлэгтэй түүнийг коронавирусийн цар тахалтай байгаа энэ үед НЭМГ-ын даргаар томилогдоход Өвөрхангай аймгаас УИХ-д томилогдсон гишүүдийн лобби ихэд нөлөөлсөн гэж зарим эх сурвалж мэдээлж байна.