УИХ-ын гишүүн Д.Батлут: Вакцины үйлдвэрлэл хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нөхцөлд манай Засгийн газар хангалттай ажиллаж байгаа.
Өнөөдөр энэ зээлийг авч ашигласнаар дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай нийт хүн амаа вакцинд хамруулж чадах уу. Төлбөр тооцоо нь хэзээ орж ирэх вэ. Орон нутгийн иргэдийг хэзээнээс вакцинжуулах вэ.
Сангийн сайд Б.Жавхлан: Вакцинжуулалтын асуудал санхүүжилтээс шалтгаалахгүй байгаа юм. Бид худалдан авах гэрээгээ хийж чадвар санхүүгийн эх үүсвэрүүдээ бэлдсэн. Энэ зээл ч гэсэн нэмэлт эх үүсвэр болж орж ирж байгаа юм. Энэ зээлийг вакцин худалдан авахаас гадна хүйтэн хэлхээний бэлтгэл ажил, эмч эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, вакцинжуулах цэгийг бэлтгэх зэрэгт ашиглана.
Өнөөдөр 300 мянган тун, энэ сарын 9-нд 600 мянган тун бууна. ОХУ-аас Спутник, мөн АстраЗенека вакцин худалдан авах гэрээ амжилттай урагшилж байгаа.
Эхний ээлжинд маш том голомт болсон Улаанбаатар хотоо вакцинжуулна. Дараагийн ээлжинд буюу 9, 10-нд ирэх вакцинжуулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ Улаанбаатар шиг вакцины нөөцөө шавхсан аймаг байхгүй.