Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковидтой тэмцэж байгаа төрийн албан хаагчид тэр дундаа эрүүл мэндийн ажилтнуудын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн байна.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд “Энэ асуудлаар шийдлүүдээ тодорхой болгочихоод тун удахгүй шийдвэрээ танилцуулна” хэмээн мэдэгджээ.
Засгийн газрын хуралдаан дууссан бөгөөд үргэлжлүүлэн УОК, ҮАБЗ хуралдаж байна.