Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийн талаар Уул уурхайн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.
Тэрбээр ‘Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Кө Чян болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар уулзсан. Цагаанхаданд гацсан 8.8 хоёр сая тонн нүүрсийг нийлүүлэх тухай ярилаа. Хятадын талаас яаралтай татан авах тухай холбогдох сайд нартаа мэдээлэл өгч байсан. Олборлолтын асуудал тодорхой хэмжээнд буурсан. Хамгийн гол нь цар тахлын асуудалд л бүх зүйлийг холбон тайлбарлаж байна. Өнөөдөр нүүрснээс гадна зэс, төмрийн хүдэр, цайр, газрын жоншийн экспорт улсын төсөв нэмэгдэхэд нөлөөлсөн. Нүүрсний үнэ өндөр байгаа ч бид гаргаж чадаагүй нь алдагдсан боломж гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Манай талаас аль болох нүүрсээ ахиухан гаргахыг эрмэлзэж байгаа ч Covid-19-ийн тохиолдол бүртгэгдэж, эргээд л асуудал үүсч байна. Өнөөдрийн байдлаар экспорт үргэлжилбэл 50 хувьдаа хүрч чадахгүй.