Ази тивийн 23 хүртлэх насны хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний J хэсгийн урьдчилсан шатны тоглолт өнөөдөр Монгол Улсын нийслэлд Монгол-Тайландын шигшээ багийн халз тоглолтоор эхэлнэ.
Монголын хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэхэд өнөөдөр үдээс өмнө 11 цагаас эхлэх тус тоглолтонд хурд, ур чадвараа сорих Монголын шигшээ багийн 23 тоглогчийг танилцуулж байна.
О.Мөнх-Оргил /Дэрэн/
С.Батмагнай /Дэрэн/
Х.Цэнгүүн /УБ-ын Мазаалайнууд/
А.Мэндбаяр /Дэрэн/
О.Даваадэлгэр /Дэрэн/
Э.Өнөр-Эрдэнэ /Улаанбаатар/
Г.Бат-Оргил /Улаанбаатар Сити/
Г.Билгүүн /Хангарьд/
М.Мөнххүслэн /Дэрэн/
Э.Эрхэмбаяр /Дэрэн/
Б.Балжинням /Хангарьд/
Г.Ганбаяр /Комарно/
Б.Батбаяр /Хангарьд/
Т.Дөлгөөн /Дэрэн/
Б.Зоригтсайхан /Улаанбаатар/
Б.Батмөнх /Дэрэн/
О.Оюунболд /СП Фалконс/
Б.Балжинням /Улаанбаатар/
Ц.Баасанжав /Дэрэн/
Б.Өсөх-Ирээдүй /Дэрэн/
П.Ууганбаяр /Улаанбаатар/
Ц.Далайцэрэн /Дэрэн/
М.Жансерик /СП Фалконс/ нар багтжээ.
Ташрамд сонирхуулахад, Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхэд эхлэх J хэсгийн тоглолтуудыг үзэхээр Тайландаас Монголын нийслэлийг зорьж ирсэн хөгжөөн дэмжигч /фанат/ өөрийн багаа дэмжихээр эртнээс төлөвлөж, тус цэнгэлдэхийн дэргэд байр түрээслэн, тугаа намируулсан байгааг та бүхэн харж байна.