УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодсон тухай мэдээлэл хэвлэлээр гарч эхэллээ. Уг мэдээлэлд ‘Зам гүүрийн ХХ товчоон’ нэртэй Хятад компанийн инженер Ч-г УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Теди” төвийн урд талын оффистоо дуудаж, биед нь халдсан гэх мэдээлэл гараад буй юм.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад ‘Уг мэдээллийг шалгаж байна’ гэсэн товчхон хариулт өгөв.
Мөн Б.Дэлгэрсайхан гишүүний ойрын эх сурвалжаас тодруулахад ‘Б.Дэлгэрсайхан гишүүн уржигдар шилбэ нь өвдөөд, суга таягтай явж байсан. Хаа хамаагүй шууд хүнд гар хүрэх хүн биш’ гэсэн мэдээлэл өглөө.