Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй, цэцэрлэг, ЕБС арванхоёрдугаар сарын 18-н хүртэл онлайнаар хичээллэж, 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргалаа. Харин их, дээд сургуулиуд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл онлайн хичээл орж, 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл ээлжийн амралтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа.