Төв аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр /2024.05.09/ Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч ажиллав.
Ослын голомтод аврагчдыг очиход 2 шалаанзны голд нэг иргэн хавчуулагдаж цус их алдсан байжээ. Улмаар аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй, Э-гийн амь насыг аварч, Яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгсөн байна. Ослын голомтод эмнэлгийн байгууллагаас 5 алба хаагч, Төв аймгийн цагдаагийн байгууллагаас 5 алба хаагч ажиллажээ. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.