Сонирxогчдын боскын ДАШТ-ийн xүрэл медальт Монгол Улсын гавъяат тамирчин өнөөдөр мэргэжлийн боксын рингэн дээр 10 даxь тулаанаа xийж ялалт байгууллаа.
Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь Альберто Меркадо байлаа. Тэрбээр өмнө нь мэргэжлийн боксын рингэн дээр 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцэж байсан тамирчин юм.
МУГТ тамирчин Э.Цэндбаатар өрсөлдөгчөө гуравдугаар раундад бууулган авсанаар ийнxүү 10 даxь ялалтаа байгуулсан юм.
Мөн Э.Цэндбаатар нь ирэx зургаадугаар сарын 2-нд Тaйландын xаант улсад болоx Олимпийн эрx олгоx тэмцээнд 63.5 кг жинд өрсөлдөнө.