Цагаан хад боомт дахь халдвар хамгааллын дэглэм сайжирч, уртын тээвэр эхэллээ. Ингэснээр Тавантолгой – Цагаанхад чиглэлд хоногт 100 машин гарах бөгөөд үүний 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хариуцлагын гэрээ байгуулсан дотоодын аж ахуйн нэгжүүдийн ажил эхэлж байна. Уртын тээвэр эхэлсэнтэй холбогдуулан Хилийн боомтын үндэсний зөвлөл, Авто тээврийн үндэсний төв гэх мэт холбогдох төрийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Манай улсын төсвийн гол бүрдүүлэлт уул уурхайн салбартай холбогддог. Тодруулбал энэ онд 36,5 сая тонн нүүрс экспортлохоос өнөөдрийн байдлаар 5 сая тонныг экспортлоод байна. Цаашид Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажилласнаар нүүрс экспортын хэмжээ нэмэгдэж, эдийн засагт өгөөжөө өгч эхэлнэ. Ямар ч л байсан Шивээхүрэн-Сэхэ боомт 7 сарын дараа нээгдэж, уртын тээвэр эхэллээ.