Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг 2020 оны 10 дугаар сарын 29-нд гаргасан тухай мэдээлж байсан.
Гэхдээ шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.
Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарыг батлан даалтад гаргасан тухай эх сурвалж мэдээллээ.
Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.