Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар байнгын асаргаатай хүүхдээ хардаг, хөдөлмөр эрхлэх боломжгүй эцэг эхчүүдийн эрүүл мэндийн даатгал болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс хариуцан төлөх шийдвэр гаргажээ.
Мөн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажилладаг эмнэлгийн мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарын цалин, урамшууллыг нэмэх асуудлыг судлахыг холбогдох сайд нарт даалгажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийг орон сууцны дэмжлэгт хамруулахыг БХБ-ын сайдад даалгажээ. Энэ талаар яг одоо ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хэвлэлийн хурал хийж байна. Хэвлэлийн хурлын мэдээг дэлгэрэнгүй хүргэх болно.