Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэдийн НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг энэ сарын 25-наас өгнө хэмээн мэдээллээ.
Тэрбээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч өөрөө төлсөн 50 хувийн буцаалтыг нэг сая төгрөгөөрс доош цалин хөлс орлоготой нийгмийн даатгалын төлөгчийн буцаалтыг олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тавдугаар сарын 1-нээс энэ шийдвэр хэрэгжиж байгаа. Дараа сарын 25-ны дотор буцаалт хийнэ гэсэн Засгийн газрын журам хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжид сарын 15-наар тайлан тооцоо хаагддаг. Урьдчилсан байдлаар 400 мянга орчим иргэний нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой байна гэсэн тооцоо байна. Эдгээрээс 80 мянга нь сайн дурын шимтгэл төлөгч, бусад 320 орчим нь аж ахуй нэгж байгууллагад албан журмын даатгалаа төлдөг иргэд байна. Иймээс тухайн байгууллагын шимтгэл төлөлт нь байгууллагын дансаараа ороод ирдэг. Харин ажилтан, сайн дураар төлж байгаа хүмүүсийн дансны мэдээлэл хийгдэх томоохон ажил эхний ээлжид хийгдэх учир магадгүй эхний сард буруу дансанд орох, буцаагдах асуудал гарч магадгүй” гэв.