УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 15.00 цагаас хуралдахаар болжээ. Тодруулбал, өчигдөр тус бүлгийн хуралдаан тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон тул өнөөдөр хуралдахаар товлосон байна.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар иргэдийн байр суурийг сонссон. Өнөөдрийн хуралдаанаар иргэдээс ирсэн саналыг нэгтгэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээ хязгаарыг тодорхой болгох аж.