Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.08.15/ болно. Уг хурлаар “давхар дээл” буюу парламентын гишүүд Засгийн газарт сайдаар давхар ажиллаж буй асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлын дагуу, Үндсэн хууль дахь “Дөрвөөс илүүгүй тооны УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашна” гэх агуулгатай заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм.
Хэрэв ҮХЦ “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзвэл “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх асуудал өрнөнө. Ингэснээр одоо хэр сайдгүй байгаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Эдийн засаг, хөгжлийн яамд удирдлагатай болно.