Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамхины ишээ хаясан бол 50 сая төгрөгөөр торгох хэрэгтэй хэмээн ам алдав. Угтаа бол санаа нь тамхины ишээ ил задгай хаясан иргэнийг хариуцлагажуулах гэсэн санаа. Гэхдээ 50 сая төгрөг гэдэг өнөөдөр Монголын нийгэмд ямар хэмжээтэй, жирийн ард иргэдийн хувьд хэр их хэмжээний мөнгө вэ гэдгийг Ерөнхий сайд лав мэдэхгүй байгаа бололтой.
Covid-19 цар тахал гарсан цагаас хойш монголчуудын хувьд амьдрал маш хүнд бол орлого буурч, амжиргаа доошилсон. Өнөөдөр ч өргөн хэрэглээний барааны үнэ нь тэнгэрт хадчихсан, ам.долларын хомсдол орсон, зээл олгохгүй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа жирийн иргэдийн хувьд 50 сая төгрөг бол маш их мөнгө.
Дундаж 900 мянган төгрөгийн цалинтай энгийн ажилтны 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө. Таван жилийн хөдөлмөрийн үр шимийг нь нэг тамхины иш хаясны төлөөх торгууль гээд харьцуулбал 900 мянган төгрөгийн цалинтай хүнд бол их тоо.
Ийм цалин аваад түүнийхээ хэдээр нь зээл төлдөг, хэдээр нь хүнсэндээ болон бусад хэрэглээндээ зарцуулах вэ гээд бодохоор 50 сая төгрөг хатуу сонсогдохоор. Ерөнхий сайдын тамхины иш ил задгай хаях, хог хаяхгүй байхыг нь эсэргүүцээгүй, жирийн иргэдийнхээ амьдралыг, тэдний амжиргааг, олсон орлогоороо хэрхэн амьдарч байгааг нь мэдэхгүй байгаагий илрэл гэж хардмаар. Ерөнхий сайдын хувьд 50 сая төгрөг 50 мянган төгрөгтэй дүйцдэг болоо юу хэмээн хоржигнох хүмүүс ч байна. Л.Оюун-Эрдэнэ бол Монгол Улсын Ерөнхий сайд. Энэ улсын иргэн бүрийн орлого, амьжиргааг “зохицуулагч” нь. Тэдний ямар цалин авч, олсон орлогоороо хэрхэн амжиргаагаа залгах, хэдийг хадгалах, үрэх гээд ард түмнийхээ амьдралыг чанарыг сайжруулахын зэрэгцээ улс орныхоо ирээдүйн хөгжлийг гартаа атгасан хүн. Гэвч ийм амьдралгүй торгуулийн шийтгэл яриад сууж байгаад нь хүмүүс бухимдсан.
Түүнээс тамхины ишээ ил задгай хаяхгүй байх, хогоо хогийн саванд хийхийг хүн бүр л ойлгож, ухамсарлаж байгаа. Гэхдээ 50 сая төгрөгийн үнэ цэн ард түмний хувьд ямар их мөнгө болохыг Монгол Улсын Ерөнхий сайд нь мэдрээгүй юу эсвэл мэдрэмжгүй хандав уу.