Арванхоёрдугаар сарын 29-н буюу энэ долоо хоногийн Пүрэв гарагт Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр тохиож, бүх нийтээр амарна.
Тодруулбал, Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн тэмдэглэлт өдөр билээ. Уг өдрийн 111 жилийн ой энэ онд тохиох юм.
Уг өдрийг 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” оруулан хуульчилж, орон даяар амрахаар зохицуулсан байдаг.