Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулдаг. Энэ жилийн баярыг гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянга гаруй зочид, төлөөлөгчид оролцсон.
Өнгөрсөн жилийн мөсний баярын үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцсон байна. Түүнчлэн 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй бөгөөд нийт 2800 орчим автомашин зорин очсон.
Мөн урлаачид Хөвсгөл нуурын мөсөн дээр уул, ус, хангай дэлхийгээ хайрлахыг уриалсан мөсөн хотхон, хүүхэд багачуудын тоглох мөсөн гулгуурын талбай, зураг авахуулж, дурсгалаа мөнхлөхөд зориулсан мөсөн байгууламж зэрэг 10 төрлийн мөсөн байгууламж бүтээсэн билээ.