Өнөөдрийн байдлаар зуданд хоргодож үхсэн малын тоо хоёр сая хол гарчээ. Орон нутагт нөхцөл байдал хүнд хаваржилт дуустал хоргодсон малын тоо нэмэгдэнэ гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Харин урин дулаан цагт үхсэн малын сэг зэмийг яаралтай устгахгүй бол мал амьтны гоц халдварт өвчин гарна, мөн агаар хөрс бохирдох аюултай юм. Тэгвэл энэ жилийн зуднаар хоргодсон малын сэг зэмийг булах аргаар устгана. Гэхдээ сэгийг устгахад шаардлагатай зардлыг аймаг сумдын орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ. Одоогоор аймгуудад цас ихтэй байгаа учраас хавар дулаарахаар газрыг цэвэрлэж, олон нийтийг хамарсан цэвэрлэгээ хийж устгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Түүнээс Мал эмнэлгийн ерөнхий газраас улсын хэмжээн дэхь сэг зэмийг устгах зардал мөнгө төсөвт байхгүй. Аймгийн мал эмнэлгийн төсөвт ч байхгүй. Тиймээс нэгдсэн зохион байгуулалтаар хийхээр болжээ.
Өнгөрсөн жилүүдэд дөрөвдүгээр сард малын сэг зэмийг устгадаг байсан бол өнөө жил эрт эхлэхээр болжээ.