Узбекистаны Ташкент хотод өчигдөр эхэлсэн жүдо бөхийн Их Дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-н жинд Л.Сосорбарам хүрэл медаль хүртжээ. Тэрбээр эхний тойрог болон хоёрын даваанд Германы жүдоч Маша Боллхаусыг, гуравдугаар тойрогт Мексикийн Паулина Мартинесийг, хэсгийн аваргын төлөө Киприйн София Асвестаг ялсан ч медалийн төлөө барилдаанд Узбекистаны Жураева Гулхад дийлдлээ. Эцэст нь хүрлийн төлөө Япон улсын тамирчин Кокоро Фүжиширог ялснаар IJF-ийн цуврал тэмцээнээс зургаа дахь медалиа авсан байна.