УОК-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 19 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллаж, өвчний бүрэн зураглал гаргах, тархвар судлалын эрдэмтдийн гаргасан зөвлөмжийн дагуу халдвартай иргэдийг олж илрүүлэх зэрэг ажлыг хийсэн талаар мэдээллээ. PCR шинжилгээд 156,038 хүнийг түргэвчилсэн оношлуураар 166,300 хүнийг, нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Хатуу хөл хорио тавьснаар өвчний тохиолдлыг 10 хувиар бууруулсан гэж эрдэмтэд үзэж байна. 19 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тавиагүй бол 3,400 хүн өвчлөх магадлалтай байжээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 20 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулж дууслаа. Төмөр замын нийт 15,870 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Ойрын хавьтал гээд улсын хэмжээнд 8,000 гаруй, дам хавьтлын 30 мянган хүнийг судалгаа шинжилгээнд хамруулж дууссан байна.