ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва орчмын Крокус Сити Холл-д болсон террорист халдлага xийсэн дөрвөн гэмт этгээдийг бүгдийг нь олж, саатуулсан гэж мэдэгдэв.
Терроризмын хэргээр саатуулагдсан хүмүүс оргон зайлахыг завдаж, Украин руу явxаар зэxэж байсан гэж нэмж хэлэв.
“ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба болон бусад хууль сахиулах байгууллагууд алан хядагчдын хамтрагч баазыг бүхэлд нь илрүүлж, илчлэхээр ажиллаж байна гэж мөн дурджээ.
Мөн Москва, Москва муж болон ОХУ-ын бусад бүс нутгуудад терроризм, хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг нэмэлт арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Эx Сурвалж: Interfax.ru