Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны 09:00 цагт дээд шүүхэд эхэллээ.
Улсын арслан Э.Оюунболд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цол хүртэж байсан билээ. Гэсэн ч “Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага”-ын түүнээс авсан сэргээшийн шинжилгээнээс “допинг илэрсэн” гэх үндэслэлээр Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасаж байв.
Тэгвэл Э.Оюунболд Арслан уг асуудлаар Улсын Дээд шүүхэд ханджээ. Тэрбээр өөрөөс нь сэргээшийн шинжилгээ авсан эрх мэдэлтнүүд нь “Монголын допингийн эсрэг байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авч төлөөлөх эрхгүй этгээдүүд шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулсан” буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар шүүхэд хандсан байна.