Баянзүрх дүүрэгт хэсэгчилсэн хөл тогтоож, тэг зогсолт хийхээр болжээ.
Энэ нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн халдвартай нь тогтоогдож, тус эмнэлгээс кластерлан гарсан коронавирусний халдварын тохиолдол 26 хүрч, ойрын болон дам хавьтлын тоо 1000 гарсантай холбоотой юм.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хөл хорио тогтоохдоо Зүүн дөрвөн замаас цааш хэсгийг блоколж хаахаар яригдаж байна. Хэсэгчилсэн хөл хорио тогтоох хугацаа одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ хугацаанд Баянзүрх дүүргийн 80 мянган өрхөөс коронавирусний шинжилгээ авахаар төлөвлөжээ.
Хөл хорио тогтоох бүсчлэл болон хугацааг Нийслэлийн онцгой комиссоос танилцуулах бөгөөд энэ асуудлаар хэлэлцэж байгаа юм байна.