Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан эмч өнөөдөр өглөө Баян-Өлгий аймгаас ирсэн Нурали хүүд зүрхний ховдлын цоорхой нөхөх хагалгаа хийжээ. Хагалгааг хийх үед хүүгийн зүрхийг 27 минут зогсоосон байна. Мэс засал ч амжилттай болсон. Үүний дараа Б.Болдсайхан эмч өөрөө зүрхний зүүн титэм судсанд ‘стент’ тавиулах мэс засалд оржээ. Одоо сэхээнд Нурали хүүтэй зэрэгцээд хэвтэж байна.Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа: Зоригоо Намхай 2 эмчдээ баярлалаа хэмээн бичжээ.