Гадаад харилцааны сайд Н.Энхтайван томилогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол Улсын гадаад харилцааны бодлого дэлхийн 91 оронд хүрсэн. Яагаад 91 гэхээр, дэлхийн 91 улсад манай улсын иргэд ажиллаж амьдарч байна.
Эдгээр улсуудад амьдарч байга иргэдийн бүртгэлийг гаргах, эх орондоо ирэх хүсэлтэй байгаа эсэхийг нь судалж, ирэх хүсэлтээ иргэдээ татан авч ажиллалаа. Мөн манай улсад ирж ажиллах шаардлага үүссэн дипломат ажилтан, томоохон төслүүдийн ажилчид гэх мэт 520 гаруй гадаадын иргэнийг улсдаа хүлээн авсан.
Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагатай хамтран нутаг буцах зардалгүй болсон 120 иргэний эх оронд нь авч ирсэн. Үүнд шаардлагатай 140 сая төгрөгийг Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагаас гаргасан” гэлээ.