БЗД-ийн 17-р хорооны ажилчид, тэдний гэр бүлийнхэн коронавирусийн халдвар авсан тул ийнхүү хөл хорио тогтоохоор болжээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 14-ний 11.00 цагийн байдлаар 10 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээр нь “Ачтан” эмнэлгээс халдвар авсан хүмүүсийн гэр бүлийнхэн, “Тэнүүн-Огоо” голомттой хавьталтай ажиглалтанд байсан хүмүүсээс илэрлээ. 10 голомтоос гурав нь өндөр идэвхижилттэй байна.
Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1479 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 408 тохиолдол байна. Мөн нутаг буцсан 9 хүн бий.
- Улаанбаатар хотод шинээр 10, нийт тохиолдол 652
- Сэлэнгэд нэмж илрээгүй, нийт тохиолдол 216
- Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32
- Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
- Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
- Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
- Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
- Зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 408
“МАШ ХҮНД НЭГ, ХҮНД 12 ХҮН ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА”
Гашуун сухайт боомтын 569 жолоочид PCR шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй. 2426 эрүүл мэндийн ажилчдад шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.
- Нийт батлагдсан тохиолдол 1479
- Эдгэрсэн 909
- Эмчлэгдэж байгаа 559 /хөнгөн 459, хүндэвтэр 87, хүнд 12, маш хүнд 1 хүн байна/