Moderna компанийн шинээр бүтээх гэж буй томуугийн эсрэг вакцин нь зөвхөн улирлын чанартай ханиад төдийгүй SARS-CoV2 вирусээс давхар сэргийлэх чадвартай байхаар төлөвлөгдөж байгаа аж. Харин ХДХВ-ийн эсрэг вакциныг Билл Гейтсийн сантай хамтран бүтээж байгаа бөгөөд эхний шатны хүн дээрх туршилтыг энэ жил эхлүүлэх зорилготой ажиллаж байгаа гэнэ. Харин Нипах вирус бол Энэтхэг, Бангладеш, Малайз, Сингапурт тархсан тархи гэмтээдэг вирус юм.
Шинэ мРНХ технологи нь жинхэнэ вирусийг ашиглах шаардлагагүй учир өөр өөр вирусийн вакцинд зориулан хөрвүүлэх, программчлахад илүү амар гэдгээрээ ирээдүйн вакцины салбарт тун ашигтай технологи хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.