ИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Шүүхийн тухай багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцлүүлгийг хийж буй. Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
УИХ-ын гишүүн П.Анужин:
-Одоо хэлэлцэж байгаа хуулиас шүүхийн тогтолцоонд ахиц гарах юм байна гэж ойлгож байна. Гэхдээ шүүхэд систем гэхээсээ илүү хүний асуудал бий. Амьдрал дээр иргэд маргаанаа шийдүүлж чадахгүй цаг хугацаагаар хохирч байна. Статистикаас харахад, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим бусад танхимаасаа гурав дахин ачаалалтай ажилладаг юм байна. Иргэний танхимаар маргаанаа шийдүүлж чадахгүй иргэд 1.5 жил хүлээж байгаа гомдол их байна. Энэ асуудал сайжрах уу, энэ тухай хуульд тусгасан уу.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Шүүхийн шийдвэрт хэн нэг нь гомдолтой үлдэж, давж заалддаг. Эцэст нь хяналтын шатанд очдог. Энэ дунд алдаа гарвал яаж засч залруулах уу гэдэг тогтолцоо өмнө нь огт байгаагүй. Тэгвэл энэ удаагийн Шүүхийн тухай хуулиар энэ тогтолцоог эвдэж, Шүүхийн сахилгын хороо ажиллана. Үзэмжээр асуудалд хандахгүй 40 заалт бүр дээр ажиллаж, алдаа гаргах юм бол шүүгчид ингэж ингэж хариуцлага тооцно гэж бүх процессыг тусгасан. Хөөн хэлэлцэх хугацаа ч үүнд үйлчилнэ. Огцруулахаас бусад хариуцлагын заалтуудад хоёр жилийн хугацаанд хөөн хэлэлцэж хариуцлага тооцно. Өнөөдрөө аргалах боломжгүй, араас хөөцөлдөж хариуцлага тооцдог болно гэсэн үг. Ачаалал харьцангуй буурна гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Санал нэг байна. Өнгөрсөн алдаа, сургамждаа тулгуурлаж хуулийн төслийг боловсруулсан. Хууль гарах нэг хэрэг. Шүүгч гэдэг чинь ярьдаг хууль. Хичнээн сайн хууль байгаад энэ хөгжил дэвшлийнхээ мөн чанарыг ойлгохгүй, өөрийнхөө явцуу сонирхолд хөтлөгдсөн, өөрийгөө хөгжүүлдэггүй, өнөөдөртөө сэтгэл хангалуун шүүгчид энэ хуульд ихээхэн саад болно. Энэ хуулийн сайн үр дүнгүүд ирэх 5-10 жилийн дараа бодитоор мэдрэгдэж эхэлнэ. Яагаад гэвэл энэ хуулийн дагуу байгуулагдах хараат бус ШЕЗ, хараат бус Шүүгчийн сахилгын хорооны дагуу шүүгчийн сахилга хариуцлага чамбайрах ёстой. Чадваргүй, цус ойртсон хүмүүс шүүгч мэргэжилтэй болъё гэдэг тэр бодлоосоо татгалзаж эхэлнэ. Улсын дээд шүүхийн шүүгч УИХ-д орж ирж бүх асуудлаа шүүлгэнэ. Өнгөрсөн амьдралаа бүхлээр нь шүүлгэнэ. Хар бараан түүхтэй бол тэр хүн өөрөө татгалздаг тийм шүүлтүүрээр орж байж томилогдоно.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Шүүхийн тогтолцоонд ахиц дэвшил авчрах заалтууд олон тусгагдсан. Ажлын хэсэг сайн ажилласан гэж үзэж байгаа. Шүүгчийн цалинтай холбоотой зөрүүтэй мэдээллүүд гарч байна. Ажлын хэсэг дээр өгсөн мэдээллүүд ч ташаа байсан. АТГ-т шүүгчдийн ХОМ-д мэдээллүүд нь байна. Өчигдөр албан ёсоор зарим мэдээллүүдийг авлаа. Цалин үндсэн болон нэмэгдлээс бүрддэг. Гэтэл Ажлын хэсэг дээр шүүгчдийн цалинг ярихдаа бүх шимтгэл, суутгалыг хассан цалингийн дүнг хэлээд байна. ШЕЗ-өөс өгсөн мэдээлэлд шүүгчдийн хамгийн бага нь 2.7 сая төгрөгийн цалинг авдаг бол хамгийн их нь 6 сая гаруй төгрөгийн цалин авч байна. Энэ мэдээллүүдийг албан ёсоор хэлэхгүй бол УИХ-ын гишүүн ташаа мэдээлэл хэлж байна гэж Байнгын хороон дээр ярьж болохгүй. Төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл, докторын зэргийн нэмэгдэл, онцгой нөхцлийн нэмэгдэл гээд байна. Шүүгчийн тэтгэврийн хэмжээ болон 36 сарын цалинтай тэмцэх нэг удаагийн олговор зэрэг шүүгчдэд ч нэг л зарчмаар явах ёстой. Тэгэхгүйгээр салбар салбарын хуульд нь цалин, тэтгэврийн харилцааг зохицуулбал тогтолцоо нь өөрөө буруу явна. Нэмж болохгүй биш хамгийн гол нь Нийгмийн даатгалын тухай хуулийн нийтлэг зарчмаар л шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Шүүгчийн цалинтай холбоотой асуудал олон жил яригдаж байгаа. Бүгд л шударга ёсыг нэхэж байгаа. Шударгыг шүүгчид л дэнслэнэ. Ингэхийн тулд шүүгч эдийн засгийн хараат бус байх ёстой. Энэ хүрээнд л цалингийн асуудлыг ярьж байгаа юм. Тэтгэврийг 80 хувиар тогтоох зэрэг асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандсан. Зэрэг дэвийн нэмэгдлийг ажлын хэсэг дээр ярьж байгаад хассан.Харин онцгой нөхцлийн нэмэгдлийг нь нэмсэн. Тэтгэвэртэй холбоотой заалт үндсэн зарчмаараа явна. Шүүгчид онцгой ажил хийдэг онцлогтой хүмүүс. Сууж, босохоос нь эхлээд бүгдийг нь хуульд нарийн тусгасан. Энэ хууль гарснаар шүүгчдийн цалин нэмэгдэхгүй. Хуучин цалингийн хэмжээ үйлчилн
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.