Эмнэлгийн ажилтнууд алдаа дутагдал гаргасныг УОК-ын дарга, ЭМЯ болон ХӨСҮТ-ийн удирдлага хүлээн зөвшөөрч, тухайн ээж болон ар гэрийнхнээс нь уучлалт хүссэн. Эрүүл мэндийн салбарын хариуцлага алдсан ажилтнуудын өмнөөс хариуцлага хүлээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болжээ.
ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн сайдын албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно” хэмээн мэдэгдээд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хариуцлагагүй хэдхэн хүний алдаанаас болж, эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд унах ёсгүй хэмээн онцлов.