Их Британид тархсан коронавирусний хувилбараар халдварласан анхны тохиолдлууд Хятадын нийслэл Бээжин хотод бүртгэгдсэн тухай тус хотын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн орлогч дарга Пан Синхо мэдэгджээ.
“Өвчнөөс Урьдчилан сэргийлэх, хянах төвд хийсэн шинжилгээгээр “КОВИД-19”-ийн халдвар авсан нь батлагдсан хоёр тохиолдол Их Британид илэрсэн коронавирусний хувилбараар халдварласан тохиолдолд тооцогдож байна. Халдварын эх үүсвэрийг зөөвөрлөгдөн орж ирсэн гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байна” гэж Пан Синхо мэдэгджээ. Халдварын тохиолдлууд Бээжингийн Дасин дүүрэгт бүртгэгдсэн байна.
Хотын эрх баригчид мөн сүүлийн 14 хоногийн хугацаанд Дасин дүүрэгт байсан бүх хүнийг коронавирусний нуклейн хүчлийн шинжилгээг цаг алдалгүй өгч, халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд шинжилгээний хариу гартал Бээжингээс явахгүй, олон хүнтэй харилцахгүй байхыг уриалав.