Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Дэлхий нийтэд төдийгүй манай улсад нүүрлээд байгаа цар тахлын аюулыг харгалзан нийт шүүгчдийн чуулганыг хууль хүчин төгөлдөр болсоноос хойш 120 хоногийн дотор зохион байгуулахаар дагаж мөрдөх журмын хуулинд тусгасан. Өөрөөр хэлбэл, цаад талын хугацаа долдугаар сарын 1-н гээд заагаад өгчихсөн хэрэг. Тэгэхээр хуульд заасан тэр хугацаан дотроо л Монгол Улсын 500 гаруй шүүгч шүүгчдийн чуулганаа зохион байгуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдээ сонгоно.