Ломбардуудын хүү өндөр, алданги өндөр байдаг, иргэдийн хөрөнгийг багаар үнэлж авах зэргээс шалтгаалж эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсэх нөхцөл байдал гараад байна. Одоогоор үүнийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлээр зохицуулж байгаа ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэгт хяналт байхгүй байна. Тиймээс Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр зохицуулалтгүй үлдсэн энэ салбарт энэ хүндрэлтэй цаг үед зохицуулалт хийж, бизнес эрхлэгч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалахад хуулийн төслийн зорилго оршиж байгаа юм.
Засгийн газраас Ломбардын тухай хуулийг удахгүй өргөн барих байх. Энэ хууль батлагдтал тухайн салбарт зохицуулалтгүй хэвээр байхаар байна. Тиймээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл ломбардын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, алданги өдөрт 0,2 хувиас хэтрүүлэхгүй, иргэдийн барьцаа хөрөнгийг 7-р сарын 1 хүртэл зарж борлуулахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлж байв.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асууж байна.