Бөхмөрөн сумын “Ачит нуурын арвин хишиг” хоршооны хамт олноос өвөлжилт хүндрээд байгаа Баянхонгор аймгийн малчдад зориулж мянган боодол өвсийг чин сэтгэлийн үгтэй захидлын хамт хүргүүлжээ.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тус хоршооны хамт олонд баярласан талархсанаа цахим орчинд илэрхийлсэн байна. Тодруулбал:
“Увс аймгийн Бөхмөрөн сумын “Ачит нуурын Арвин хишиг” хоршооны хамт олноос Баянхонгор аймгийн малчдад илгээсэн 1000 боодол өвсийг захидлын хамт бид хүлээж авлаа. Байгалийн энэ хүнд хэцүү бэрхшээлтэй нүүр тулсан манай малчдын нөхцөл байдлыг сайтар ойлгон, сайхан сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн явдалд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Ачит нуурын Арвин хишиг” хоршооны гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхнийг хүндэтгэсэн Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан” хэмээн тэрбээр “Нээлттэй засаг-Нэг Баянхонгор” цахим хуудсанд бичжээ.