ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев коронавирусний вакцин хийлгэжээ.
“Би хоёр сар орчмын өмнө Оросын вакцин хийлгэсэн” хэмээн тэрбээр ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна. Аль нэг вакциныг илүү сайн гэсэн ойлголтыг өгөхгүйн тулд ямар компанийн вакцин хийлгэснээ тэрбээр хэлээгүй байна.
“Вакцинжуулалт бол цусаа өгч, биеийн болон дархлааны байдал нь ямар байгааг өөрт нь ойлгуулах хүний хувийн асуудал юм. Манай бүх вакцин үр дүнтэй, үйлчлэх чадвартай ч ямар вакцин сонгохоо эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Бид бүгд вакцин хийлгэх” хэрэгтэй хэмээн тэрбээр мөн хэлжээ.
Хүн бүр цар тахлын амаргүй цаг үеийг туулж байгаа талаар Д.Медведев дурдахдаа “бид ижил зовлон амсаж байна” гэжээ.