Цагдаагийн Ерөнхий газрын /ЦЕГ/ дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Улсын Онцгой Комиссын /УОК/-ын нарийн бичгийн даргаар томилогдох шийдвэр гарчээ. Тодруулбал, түүнийг цар тахлын аюулаас сэргийлэх 10 сарын хугацаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үр дүнтэй ажилласан, удаа дараа хөл хорио тогтоож, хэв журмыг сахиулах ажлыг гардан гүйцэтгэсэн туршлагатай гэж үзэн ЦЕГ-ын дэд даргаас УОК-ын нарийн бичгийн даргаар шилжүүлэн томилох шийдвэрийг Шадар сайд гаргасан аж.