УИХ-ын чуулганы 2021 оны нэг дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Уг хуулийн агуулгын хувьд өөрчлөлт ороогүй, 2020 онд мөрдөж байсан хуулийн зүйл, заалт 2021 онд үргэлжлэн хэрэгжинэ гэж ойлгож болно.