Халдварын тархалт өсөж хоногт 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Ирэх долоо хоногт энэ тоо 400 болж өсөн улмаар 1000 гарах магадлалтай гэж Эрүүл мэндийн яам үзэж буй. Иймд эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлгийн орны хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн багийн нөөц боломжийг бүрэн дайчлахаар төлөвлөжээ. Цаашид хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлаж, мэргэжлийн эмчийн хяналт дор гэрээр эмчлэх зохион байгуулалтад шилжинэ.
Өдгөө эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн байгаа тул гэрээр эмчлэх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Шадар сайд хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр нь тусгаарлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
Өнөөдрийн байдлаар эмнэлгүүд хүнээр дүүрсэн учраас халдвартай иргэдийг хэвтүүлэх дөрөв дэх эмнэлэг болох Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр 100 ор дэлгэлээ. Цаашид СХД, БГД, БЗД-ийн эмнэлгүүдэд мөн ор дэлгэхээр төлөвлөж байна. Гэхдээ дүүргийн эмнэлэгт халдвартай иргэдийг хүргэснээр эмнэлгийн үндсэ үйл ажиллагаа доголдол эрсдэл үүсжээ. Мөн халдварын тоо нэмэгдэж буйгаас эмч8 ажилтны нөөц дутагдаж эхэллээ. Одоо суралцаж буй оюутан, резиден эмч нарыг дайчлахаар нарийвчилсан тоо гаргаж буй гэдгээ ЭМЯ-наас мэдээллээ.