ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
-Өчигдөр (2021.03.23) нийт 12605 сорьцод шинжилгээ хийхэд 218 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 5610 боллоо. 186 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. 176 нь Улаанбаатар хотод 42 нь хөдөө орон нутагт тус тус илэрлээ. Тодруулбал, Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 18, Төв аймагт 5 тохиолдол тус тус илэрлээ. 18 хүний биеийн байдал хүнд, 4 хүний биеийн байдал нэн хүнд байна.