Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 246 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 168 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 2 хүн тус тус гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь хохирсон байна.
Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр 1 хүний амь хохирсон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Орон нутагт мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-2
- Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр-3
- Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1
- Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-2 хүүхэд тус тус гэмтсэн байна.
Тавдугаар сарын 12-ны 01:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны замд Toyota-Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж, улмаар явган зорчигчийн амь хохирсон хэрэг гарлаа.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 33, орон нутагт 28, улсын хэмжээнд 61 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба