Тавдугаар сарын 21-ний өдөр, оройн 18.00 цаг орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан халдлагад өртсөн. Түүний биед 37 настай Д.Совд гэгч халдсан бөгөөд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Бусдын биед халдахыг завдсан” гэх шалтгаанаар саатуулан шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Эх сурвалжийн мэдээллээр Л.Энх-Амгалан сайдын биед халдахыг завдсан Д.Совдыг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулжээ.