Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч илт давуу байдлаар ялалт байгууллаа.
01.30 цагийн байдлаар 2073 хэсгийн хорооны дүн мэдээ ирсэн бөгөөд нийтдээ 1.206.858 сонгогч саналаа өгчээ. Энэ үед найман хэсгийн хорооны эцсийн дүн гараагүй байсан юм.
Үүнээс 71.680 сонгогч цагаан сонголт хийж, аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй байна.
Нийт 1.206.858 сонгогч саналаа өгснөөс:
- МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх-820.092 санал
- АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72.394 санал
- Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 242.692 санал авсан байна.
Сонгуулийн ирц 22.00 цагийн байдлаар 52.78 хувьтай байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн сонгогчид хамгийн бага буюу 39.61 хувийн ирцтэй байсан бол Сүхбаатар аймгийн сонгогчид хамгийн идэвхтэй буюу 58.31 хувьтай сонгуульд оролцов.
Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын саналыг 100 хувь гараар тоолсны дараа албан ёсоор дүнгээ танилцуулах юм.
Төрсөн газар
- Улаанбаатар хот
Төгссөн сургууль, боловсрол
- 1985 онд нийслэлийн хоёрдугаар сургууль
- 1989 онд Батлан хамгаалахын их сургууль
- 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын арга зүйч
- 2000 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч
- Улс төр судлаач мэргэжилтэй
Ажилласан байдал:
- 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
- 1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
- 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
- 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
- 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
- 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
- 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
- 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
- 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
- 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
- 2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
- 2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2017-2021 оны нэгдүгээр сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд
- 2017 оноос Монгол Ардын Намын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
Алтан гадас одон
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос